Айл болгон гэрийн энергиэ сэргээх хамгаалах заслыг зайлшгүй хийж байх хэрэгтэй. Учир нь гэрийн энерги ямар байхаас шалтгаалж гэрт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд болгоны энергитэй шууд хамааралтай байдаг. Гэрийн энерги унаснаар гэрийн эздийн ажлын бүтээмж муудаж, эрүүл мэнд доройтох, дээр нь хүүхэд өвдөх өвчнөөс салахгүй байх олон талын сөрөг нөлөөтэй. Тиймээс бид гэрийн эрчим энергиэ өндөр байлгаж гаднын сөрөг энергийг гэрт нэвтрүүлэхгүй байх хамгаалах домын аргуудыг суралцаж гэртээ энергийн засал хийснээр эдгээр таагүй зүйлээс хайртай дотнын хүмүүсээ хамгаалах боломжтой юм. Уг заслыг гэртээ улиралтай нэг болоод хамгийн багадаа жилдээ нэг хийхэд маш сайн.